НЭГ. ХЭМАББО БОДЛОГО:
Бид сонирхогч талууд, ажилтны Эрүүл, Аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, Аюулгүй ажиллагааны эрсдэлд суурилсан Манлайлал, Оролцоог бүх шатанд Байгууллагын Соёл болгож, байгаль орчин, хууль, тогтоомж, олон улсын стандартад нийцсэн хариуцлагатай Ган үйлдвэрлэгч байна.
1.1 ХАМРАХ ХҮРЭЭ
Компанийн ажилтнууд болон бүх сонирхогч талууд хамаарна.
1.2 ХЭМАББО ЗӨВ 5 ДАДАЛ
1.2.1 Суралцдаг- Бид харилцан бие биеэсээ сурах
1.2.2 Бэлддэг- Алжаалаа тайлж бие болоод сэтгэлээ бэлдэх
1.2.3 Үнэлдэг- Ажлын байранд дүн шинжилгээ хийж эрсдэлийг үнэл
1.2.4 Арилгадаг- Илэрсэн аюулыг цаг алдалгүй арилга
1.2.5 Зөв ажилдаг- Хууль, дүрэм журам баримталж зөв дадлаар ажиллах
1.3 УРИА ҮГ
1.3.1 Нэн түрүүнд аюулгүй ажиллагаа
1.3.2 Аюулгүй ажиллагаа амжилтын үндэс
1.3.3 Их ажлын дараа инээмсэглэл дүүрэн харих сайхан
ХОЁР. ХЭМАББО ЗОРИЛТ:
2.1 Ажилтны эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
2.1.1 Хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлж ажлын байрны нөхцөлийн сайжруулалтыг тогтмол хийнэ.
2.1.2 Хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд ажилладаг ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах эрүүл ахуйн цогц хөтөлбөр, хариу арга хэмжээг авч ажиллана.
2.2 Олон улсын стандартыг нэвтрүүлж, хуулийн нийцлийг хангаж ажиллана.
2.2.1 MNS ISO45001:2018, MNS ISO14001:2016, MNS ISO9001:2015 стандартуудыг менежментийн тогтолцооны гүйцэтгэлийг үнэлж, тасралтгүй сайжруулалтын арга хэмжээг авч ажиллана.
2.2.2 Монгол Улсын холбогдох хуулийн шаардлагад нийцүүлж хуулийн нийцлийг тогтмол хийж үл тохирлыг хангуулж ажиллах.
2.2.3 Эрсдэлд суурилсан чадамжийн сургалтаар зөв дадал, хэвшил, хандлагыг төлөвшүүлнэ.
2.2.4 Дүрмээр зохицуулагддаг.
2.3 Эрүүл манлайлагч ажилтан хөтөлбөр
2.3.1 2024-2026 он хүртэл ЭРҮҮЛ АЖИЛТАН хөтөлбөр хэрэгжүүлэх.
2.3.2 Зохистой хооллолт хэвшил төлөвшүүлэх.
2.3.3 Ажилтны эрүүл мэндийн эрсдэлийн менежмент нэвтрүүлэх.
2.4 Байгаль орчинд хариуцлагатай үйлдвэрлэгч байна.
2.4.1 Хог хаягдлын менежментийг нэвтрүүлэх
2.4.2 Байгаль орчны бохирдол үүсгэхгүй байх нь ажилтан бүрийн үүрэг хариуцлага болгоно мөрдүүлж ажиллана.
2.4.3 Тэрбум модны үндэсний хөдөлгөөнд манлайлж ажиллана.
2.4.4 Байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг боломжит түвшинд бууруулах.
2.5 Аюултай тохиолдлоос урьдчилан сэргийлэх.
2.5.1 Чадамжид суурилсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх
2.5.2 Зорилтод болон төлөвлөгөөт үзлэг хяналтыг сайжруулах
2.5.3 Сайжруулалтын судалгаа, хэрэгцээ хүлээлтэд тулгуурлан аюултай тохиолдлын тоо хэмжээг бууруулах, үйлдвэрийн ослыг тэглэх.