Чанарын бодлого

Монгол улсын стандарт, хуулийн хүрээнд нийцсэн уул уурхай, ган үйлдвэрлэлийн бүх үе шатуудад дэвшилтэт технологи, тасралтгүй сайжруулалт нэвтрүүлэн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын үр дүнгээр баталгаажуулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. 

Чанарын удирдлага

Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартад нийцсэн, бүрэн хэмжээгээр баримтжуулсан, хэрэглэгч болон стандартын шаардлагад нийцүүлэн техник, технологийн тогтолцоог ханган биелүүлэхийн тулд үйл ажиллагаагаа хянаж, байнгын сайжруулалт хийх арга аргачлалын тогтолцоог нэвтрүүлж ажилладаг.

Чанарын хяналт

Үндсэн болон туслах түүхий эд материалын найрлага, шинж чанарыг тодорхойлох, хагас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн оролтоос гаралт хүртэлх технологийн бүх дамжлагуудын үйлдвэрлэлийн гүйцэтгэл, төмрийн хүдэр, баяжмалын тоо хэмжээ, агуулга, дээжлэлт, ган үйлдвэрлэлийн бэлдэц, цувимал бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, дараагийн шат дамжлагад хүлээлгэн өгөх, үл тохиролд залруулан сэргийлэх арга хэмжээ авах бүхий л үе шатанд гүйцэтгэлийн хөндлөнгийн хяналтыг бүрдүүлдэг.

Лабораторийн үйл ажиллагаа

Лаборатори судалгааны төв нь MNS ISO/IEC17025:2018 стандартын чанарын менежментийн тогтолцоотой. Өөрийн компанийн орд газруудаас олборлосон төмрийн хүдэр, баяжмал, төмөрт хайлш, галд тэсвэртэй болон бусад төрлийн материал түүхий эдийн найрлага, ган, ширэм, өнгөт металл хийцийн хими найрлага, хатуулаг, цувимал бүтээгдэхүүний механик шинж чанарыг Монгол улсад мөрдөж байгаа стандартын дагуу тодорхойлох орчин үеийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. 1999, 2002, 2005, 2009, 2013, 2018, 2024 онд Стандарт хэмжилзүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төвөөр тус тус итгэмжлэгдсэн.

Чанар хяналтын хэлтсийн үйл ажиллагаа: 

Уул уурхай:

    • Ил уурхайн өрөмдлөгийн дээжлэлт, хүдэр олборлолт, нөөцийн хүдрийн овоолго шаардлагын дагуу үүсгэхэд чанарын хөндлөнгийн хяналт тавих.
    • Хүдэр боловсруулалт, металл авалт, балансын тооцоолол, технологийн дээж авалт, баяжмалын овоолго хуваарилалтад чанарын хөндлөнгийн хяналт тавих.
    • Экспорт болон дотоодын борлуулалтын дээж авалт болон шинжилгээний үр дүнд чанарын хяналт тавих.

Гангийн үйлдвэр:

    • Гаднаас нийлүүлэгдэж байгаа хаягдал төмөрт чанарын хяналт тавих.
    • Хаягдал төмөр нийлүүлэлтэд чанарын хяналт тавих.
    • Бэлдэц үйлдвэрлэлтэд чанарын хяналт тавих.
    • Цувимал үйлдвэрлэлтэд чанарын хяналт тавих.
    • Ган үйлдвэрлэлийн технологийн түүхий эд материал, сэлбэгийн чанарын хяналт тавих.

Чанар хяналт