Д. Гончигсүрэн

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮИЛДВЭРИЙН

ГАВЬЯАТ АЖИЛТАН ДАВХАРЫН ГОНЧИГСҮРЭН

Д.Гончигсүрэн 1990 оноос Монгол улсад шинээр байгуулагдсан Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн төмөр бэлтгэх конторын даргаар томилогдон ажиллаж байв. Түүнийг үйлдвэр, аж ахуйн байгууллагыг удирдаж ирсэн баялаг туршлага, хүнтэй ажилладаг арга барил, зохион байгуулах авъяас чадварыг шинэ үйлдвэрийн удирдлагууд, шинэ залуу ажилчдад нэвтрүүлэх. дагалдуулан сургах зорилготойгоор ийнхүү тус үйлдвэрт томилжээ. Д.Гончигсүрэн үйлдвэрийн залуу ажилчдыг ажилд нь дадлагажуулан тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч үйлдвэрийн ажилчдыг хөдөлмөрийн нормтой болгон хийж бүтээсэн хөдөлмөрийн үр дүнгээрээ урамших нөхцөлийг бүрдүүлэн өгч, ажилчдын хөдөлмөр хамгаалад аюулгүй ажиллагааиы стандартыг боловсруулан нэвтрүүлсэн манай анхдагчдын нэг юм.

Д.Гончигсүрэнгийн хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", ‘“Алтангадас одон", “‘Хөдөлмөрийн хүндэт медаль". “Ардын хувьсгалын 50.60.70.80.90 жилийн ойн медаль”, “Үйлдвэрийн худалдааны тэргүүний ажилтан". МУЗН-ийн “Нигүүсэл" алт. мөнгөн медаль, Дархан Уул аймгийн тэргүүний ажилтан. ““Найрамдлын Дархан медаль, Монголын ахмадын холбооны "Ахмадын алдар" медаль ‘“МҮЭХолбооны хүндэт тэмдэг", Монголын “Тэргүүний металлургич" цол тэмдгээр тус тус шагнасан байна.

(...Алтайн бахархал номын хэсгээс...)