“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” нь хаягдал төмрийг дахин хайлуулж, ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэн үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын металлургийн салбарын анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 04-р сарын 14 өдрийн 160 дугаар тогтоолоор, Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан хотод байгуулагдсан юм.
2009-2010 онд Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ил уурхай байгуулан, төмрийн хүдрийг хуурай орчинд боловсруулан баяжмал үйлдвэрлэж эхэлснээр төмөрлөгийн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Мөн 2010 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь эх орны төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангах зорилго бүхий “Уул уурхай, металлургийн цогцолбор” үйлдвэр болон хөгжих өөрийн концепци төлөвлөгөө боловсруулан 2011 онд Монгол Улсын стратегийн орд болох Төмөртэйн төмрийн хүдрийн ордын зүүн хэсгийн баруун биетэд ил уурхайг байгуулжээ.
2022

2018

2017

2016

2015

2014
2014

2011
2010

2008
1994

1993

1990
