С.Энхбаяр
ХАБЭАХ-н инженер
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-ИЙН ТӨМӨРТЭЙН УУРХАЙН
ХАБЭАХ-Н ИНЖЕНЕР
Самдан овогтой Энхбаяр нь 2013 онд уурхайн ХАБЭА-н инженерийн үүрэгт ажилд томилогдоод, эрсдэл өндөртэй ажлын байранд аюул осолгүй ажиллах шинэ арга барил тогтолцоог нэвтрүүлж хэрэгжүүлсэнээр байгууллага хамт олноо сүүлийн 7 жил дараалан “үйлдвэрлэлийн осол”-гүй ажиллуулахад чухал нөлөө, хувь нэмэр оруулсан манай шилдэг инженер юм.
Ажилласан байдал
- 1988 -1989 онд Шарын голын ил уурхайд овоолгын мастер
- 1989-1990 онд Шарын голын ил уурхайд Өрөм тэсэлгээний инженер
- 1990-2011 онд Дархан-Уул аймаг “Түшиг-Уул”ХК-д инженерийн албанд
- 2012-2013 онд “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр”ХК-н Төмөртэйн уурхайд замын мастер,
- 2013 оноос одоог хүртэл Төмөртэйн уурхайн ХАБЭАХ-н инженерээр ажиллаж байна.
Гавьяа шагнал:
- Дарханы сумын Засаг даргын “Жуух бичиг” – 2003 он
- Дархан-Уул аймгийн Засаг даргын “Жуух бичиг” – 2005 он
- Авто тээврийн яамны “Тэргүүний ажилтан” – 2002 он
- Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” – 2007 он
- УУХҮЯамны “Тэргүүний уурхайчин” – 2014 он
- Хөдөлмөрийн хүндэт медаль – 2016 он
- Алтан гадас одон – 2022 он