Холбоо барих утас: 7555-0011 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

“Монгол ган цогцолбор I” төсөл хэрэгжилтийн түвшинд хүрэхэд ойртож байна

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох “ Шинэ Сэргэлтийн Бодлого” -д “ тусгагдсан "Монгол Ган цогцолбор I” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ”Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК -ийн удирдлагууд ажиллаж байна.




Энэхүү төсөл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд жилд 350 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, аргалж, хорголж, коксын үйлдвэрүүд, бусад дэд бүтцийг багтаасан, ган үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэрүүдээс бүрдсэн цогцолбор үйлдвэржилтийн төсөл юм.




Уг Үйлдвэр ашиглалтан орсоноор гол нэр төрлийн ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний 30-50 хувийг хангаж 325.7 мян.тн төмрийн хүдрийн хорголж экспортод гаргах юм. Түүнчлэн шинээр 1900 гаруй тогтвортой ажлын байр бий болохоос гадна дагалдах жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих зэрэг нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой.


Дээшлэх