Холбоо барих утас: 7555-0011 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК НЬ УЛАМЖЛАЛТ БЯЦХАН БЭЛГЭЭ ЗАДАЛЛАА.

2021.12.31

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн нийт ажилчид бид Ковид-19 цар тахлын улмаас 2 дахь жилдээ шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгуулах боломжгүй болсон.
Гэсэн хэдий ч “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын багийн гаргасан шийдвэрийн дагуу нийт ажилтан албан хаагчиддаа уламжлалт бэлгээ задлахаар болжээ.
Энэ жил 1467 ажилчиддаа шинэ оны бяцхан бэлэг болгон 50,000 төгрөгийг дансанд нь шилжүүллээ.
“Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн нийт ажилтан, албан хаагчид, металлургичид, уурхайчид та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.
Гэр бүлтэйгээ сайхан баярлаарай.
2022 онд аз хийморьтой, ажил үйлс нь бүтэмжтэй, эрүүл саруул байхыг хүсэн ерөөе.
ХНЗХэлтэс

Дата бааз Гүйцэтгэлийн мэргэжилтэн
А.Хандсүрэн
Дээшлэх