Судалгаа, шинжилгээний зорилго, чиглэл
“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь Уул уурхай, Хар Төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг байгуулж стандартын шаардлага хангасан зах зээлд өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн үр ашигтай ажиллахад Судалгаа, шинжилгээний төвийн ойрын болон хэтийн зорилт, чиглэлийг тодорхойлон ажиллаж байна. Үүнд:
- Өөрийн үйлдвэрийн төмрийн хүдрийн орд газруудаас олборлож, ашиглаж байгаа төмрийн хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүнд найрлага агууламжийг тодорхойлох, сорилт туршилтыг явуулж, технологийн үйл ажиллагаанд хяналт, шаардлага тавих
- Дотоодоос болон импортоор нийлүүлэгдэж худалдан авч байгаа бүхий л төрлийн материал, түүхий эд, галд тэсвэртэй материал, чанаржуулагч төмөрт хайлшууд, бусад төмөрлөг хийц, эд ангийн найрлага, шинж чанарыг шинжлэх, сорилт туршилтын ажлыг явуулж, хяналт, шаардлага тавих
- Үйлдвэрлэгч, нийлүүлэгч нартай харилцаа холбоо тогтоон, судалгаа явуулан, шинэ материалуудыг үйлдвэрлэлд ашиглах боломж нөхцлийг тогтоох.
- Лабораторийн технологийн туршилт, судалгааг явуулж хэрэгцээт түүхий эд, материал, бүтээгдэхүүнийг гарган авах
- Үйлдвэрийн явцад хаягдаж байгаа хаягдлуудыг дахин боловсруулж ашиглахтай холбоотой ажлыг зохион байгуулж ажиллах
- Үйлдвэрт импортоор өндөр үнэтэй нийлүүлэгддэг галд тэсвэртэй материалуудыг судлан шинжлэх, дотооддоо хийх
- Монгол Улсынхаа нутаг дэвсгэрт орших орд газруудын дээж, судалгааг хийх, өөрийн үйлдвэрт ашиглах боломжийг судлах
- Эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран өөрийн хэрэгцээт материал түүхий эдийг үйлдвэрлэх, төсөл хөтөлбөрт хамрагдаж ажиллах
- Мэргэжлийн болон бусад байгууллага, иргэдийн гэрээт, захиалгат сорьц, дээжинд шинжилгээ, туршилтыг хийх
зэргээр технологийн нарийн үйл ажиллагааг зөрчил доголдолгүй явуулахад, үйлдвэрлэлийн технологийн дамжлагын бүх үе шатанд хяналт, судалгааны бааз суурь нь болж хэтийн төлөвлөлтийг тодорхойлох, салбарын бодлогыг хэрэгжүүлж, ханган ажиллахад голлох үүргийг гүйцэтгэнэ.
Итгэмжлэгдсэн лабораториуд
Дээрхи зорилтуудыг ханган ажиллахад судалгаа шинжилгээний гол бааз суурь нь лабораториуд байдаг бөгөөд шаардлагатай лабораториудыг шинээр байгуулан өргөтгөн хөгжүүлсээр ирсэн.
Судалгаа, шинжилгээний төв нь олон улсад дагаж мөрдөж байгаа стандарт болон шинжилгээний аргачлал, өндөр нарийвчлалтай төхөөрөмжүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж боловсон хүчнийг чадавхижуулан чанарын хяналтыг сайжруулан ажиллаж байна.
Эдгээр шаардлагыг ханган ажиллахын тулд үйл ажиллагаа, ажил үйлдлээ хянаж байхаар MNS ISO/IEC 17025:2007 стандартад нийцсэн, бүрэн хэмжээгээр баримтжуулсан менежментийн тогтолцоог нэвтрүүлж, байнга сайжруулах зорилго тавин ажиллаж байна.
Судалгаа, шинжилгээний төвийн бүрэлдэхүүнд
- Металын шинжилгээ, сорилт туршилтын
- Материалын шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториуд ажиллаж байна.
Манай лабораториуд нь уламжлалт шинжилгээний аргыг хамгийн орчин үеийн шинжилгээний арга аргачлал, дэвшилтэт тоног төхөөрөмжүүдтэй хослуулан шинжилгээ туршилт, судалгааны ажлаа гүйцэтгэж байна.
Лабораториудын шинжилгээ, үйлчилгээ
Металын шинжилгээ, сорилт туршилтын лабораторийн хүрээнд
- Ган, ширмэн метал хийц, бүтээцийн найрлага агуулгыг шинжлэн тодорхойлох.
- Бүх төрлийн цувимал бүтээгдэхүүний механик шинж чанаруудыг тодорхойлох сорилт, туршилтын ажлыг гүйцэтгэх
- Метал хийц, эд ангийн хатуулгыг тодорхойлох.
- Металын макро болон микро бүтцийн шинжилгээ хийх.
Материалын шинжилгээний лабораторийн хүрээнд
- Хүдэр болон чулуун дээжинд бутлалт, нунтаглалт, дээж бэлтгэл хийх.
- Ширхэглэл болон чийг тодорхойлох
- Хүдэр, материалын хувийн, эзэлхүүн, асгаасын эзэлхүүн жинг тодорхойлох.
- Төмрийн хүдэр, баяжмал, шууд ангижруулсан төмөр (DRI)-ийн найрлага агуулгыг шинжлэн тодорхойлох.
- Бүх төрлийн галд тэсвэртэй нунтаг болон хийц материалын найрлага агуулгыг шинжлэн тодорхойлох.
- Шохой, шохойн чулуу, жонш, шавар, доторлогооны материал, кокс, нүүрс, бусад материалын найрлага агуулгыг шинжлэн тодорхойлох.
- Нүүрсний шинжилгээ хийх.
- Ган, ширэмний шинж чанарыг сайжруулагч нэмэлт төмөрт хайлшуудын найрлага агуулгыг шинжлэн тодорхойлох.
- Өнгөт металуудын найрлага агуулгыг шинжлэн тодорхойлох.