Холбоо барих утас: 7555-0011 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

Геологи, Уул уурхай


   Төмөртолгойн уурхайн нь дэд бүтэц хөгжсөн газар байрладаг. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрээс тус уурхай хүртэл 28 км сайжруулсан замаар холбогдсон. Манай улсын хойд хил хүртэл тавигдсан хатуу хучилттай зам нь ордоос баруун зүгт 17км зайтай өнгөрдөг байна. Түүнчлэн Улаанбаатар-Сүхбаатарын төмөр зам ордоос баруун тийш 20км, Дархан хотоос Шарын голын нүүрсний уурхай руу явсан төмөр замын салаа зам ордоос хойш 8км зайд тус тус өнгөрдөг. Төмөртолгойн хүдрийн уурхай нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутагт оршдог. 




   Геологи хайгуулын 332-р анги нь Металлургийн үйлдвэрийг түүхий эдээр хангах, эрдэс баялгийг нээн илрүүлэх зорилготой ажилласан бөгөөд энэ ажлын хүрээнд 1960 оны 4-р сараас 1962 оны 6-р сарын хооронд Төмөртолгойн ордыг нээн илрүүлж эрдэнэсийн санд бүртгүүлсэн. Төмөртолгойн уурхайг 2009  оны 08-р сарын 17-ны өдөр нээж ил уурхайн олборлолтын ажлыг эхлүүлсэн. 

   Төмөртолгойн уурхай нь ил уурхай, хуурай соронзон баяжуулах үйлдвэр, засварын төв зэрэг нэгж хэсгүүдээс бүрдэх бөгөөд жилд 2 сая.тн төмрийн хүдэр олборлож, 2 сая.тн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Бид орчин үеийн өндөр, хүчин чадлын техник, тоног төхөөрөмжүүдийг ашиглан 304-иад хүний бүрэлдэхүүнтэйгээр 20/10 ээлжийн хуваарьтай ажиллаж байна.

     Ордын районы геологийн судалгааг Ю.П.Ершов (1962), Б.Жамба (1968-69) нарын геологийн зураглалын ажлаар тодорхойлогдон улмаар 1969 онд гүйцэтгэсэн агаарын соронзон зураглал, эрэл-шалгалтын ажлаар үнэлэгдэн, 1979-1984 онуудад ерөнхий эрэл, эрэл-үнэлгээ, урьдчилсан хайгуулын ажлуудаар нарийвчлагдан судлагдаж 1990-92 онд нарийвчилсан хайгуулын ажлаар баталгаажуулагдан тогтоогдсон.  Төмөртэйн уурхайг 2010 оны 9-р сарын 23-ны өдөр  нээж ил уурхайн олборлолтын ажлыг эхлүүлсэн.


     Төмөртэйн уурхай нь ил уурхай, хуурай соронзон баяжуулах үйлдвэр, засварын төв, ажилчдын тосгон, дэд станц зэрэг нэгж хэсгүүдээс бүрдэх бөгөөд жилд 2 сая.тн төмрийн хүдэр олборлож, 2 сая.тн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Бид орчин үеийн өндөр, хүчин чадлын техник, тоног төхөөрөмжүүдийг ашиглан 320-иад хүний бүрэлдэхүүнтэйгээр 14/14 ээлжийн хуваарьтай ажиллаж байна.

     Хуст-Уулын төмрийн хүдрийн уурхай нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах ба Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн урагш 25 км-т, Улаанбаатар хотоос хойд зүгт 330 км-т, Дархан хотоос зүүн хойд зүгт 110 км-т оршино. Дулаанхаан, Хуст-Уулын төмрийн хүдрийн орд нь сайжруулсан авто замаар холбогдоно.


     Төмөр зам нь Хуст-Уулын уурхайгаас хойд зүгт 10 км-ийн зайтай, урд зүгт 3 км орчим зайд Бугантын тосгон хүрэх сайжруулсан шороон зам өнгөрөх ба Баянголын уурхай, Бугант тосгон хүртэл тавьсан өндөр хүчдлийн шугам өнгөрдөг. 

     Хуст-Уулын төмрийн хүдрийн ордод 2010 онд нарийвчилсан геологи хайгуулын ажлыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Тус ордод 2011 онд Уул Уурхайн Төсөл Судалгааны төв ТЭЗҮ-гээр 1 сая/тн хүдэр олборлох тусгасан ч одоогоор төсөл хэрэгжээгүй байна.

Дээшлэх