ХАНДГАЙТ ӨРТӨӨ - ТӨМӨРТЭЙН УУРХАЙГ ХОЛБОСОН ТӨМӨР ЗАМ ТАВИХ, ӨРТӨӨ БОЛОН АЧИЛТЫН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн “Уул уурхай – Металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд хийгдсэн дэд бүтэц байгуулах үе шаттай ажлуудын нэг нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн Хандгайт өртөөнөөс Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай хүртэлх төмөр зам тавих, Төмөртэйн өртөө байгуулах төсөл юм.
Энэхүү төсөл нь Засгийн газар, Монголын төрийн өмчийн хороо болон хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээнд тусгагдсан бөгөөд Төмөртэйн төмрийн хүдрийн ил уурхайгаас олборлон боловсруулсан төмрийн хүдрийн баяжмалыг экспортонд гаргах болон үндсэн гангийн үйлдвэрт тээвэрлэн хүргэхэд зориулан байгуулагдсан.
Тус төмөр зам, өртөө байгуулах ажлыг 2014 оны 05-р сарын 01-нээс 2015 оны 12 сарын 15-ны хооронд “Монголиан Рэйлвэй Корпирешн” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр, “Пик Девелопмент” ХХК, “Хөтөл Трамзит” ХХК, УБТЗ-ын 1-р анги, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК зэрэг 100% Монгол ажилчидтай үндэсний компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэн 2015 оны 12-р сарын 28-нд улсын комисст хүлээлгэн өгсөн. Төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг дурьдвал:
- Болд Төмөр Ерөө Гол ХХК-ийн Хандгайт өртөөнөөс “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн Төмөртэй уурхай хүртэл нийт 22.9 км гол зам
- Төмөртэй уурхайн дэргэдэх 13.8 км дэлгэмэл урттай зам бүхий өртөө байгуулсан бөгөөд өртөөнд нийт 3.7 км зам бүхий ачилт буулгалтын терминалтай
- Нийт 720 м2 талбай бүхий өртөөний барилга
- Өртөө, зөрлөгүүдэд нийт 30 суман шижлүүлэг
- Хоорондын төмөр замыг хагас автомат хориглолоор, өртөөний зам, сум, дохиололын хамаарлыг Микропроцессорын төвлөрүүлэлт бүхий дохиололын систем, шилэн кабелиар технилогийн холбооны төхөөрөмж
- Төмөр замыг даган баригдах бусад аюулгүй ажиллагаатай холбоотой барилга байгууламж
Энэхүү бүтээн байгуулалт хийгдснээр Монгол улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж ган үйлдвэрлэгч улс болоход шаардлагатай гол түүхий эд болох төмрийн хүдрийн баяжмалыг хамгийн бага зардлаар тээвэрлэн үндсэн гангийн үйлдвэрт нийлүүлэх нөхцөл бүрдэж байна.
ДУЛААНХААНЫ 4 ЗАМЫН УУЛЗВАР – ЕРӨӨ – ХҮДЭР СУМ ЧИГЛЭЛД АВТО ЗАМ ТАВИХ ТӨСӨЛ
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн “Уул уурхай – Металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд хийгдсэн дэд бүтэц байгуулах үе шаттай ажлуудын нэг нь Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Жаргалант сумдуудын нутгийг дайрсан Дулаанхааны 4 замын уулзвараас Ерөө, Хүдэр сумын төв хүртэлх 104,4 км хатуу хучилттай автозам байгуулах төсөл юм.
Энэхүү төсөл нь Засгийн газар, төрийн өмчийн хороо болон хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээнд тусгагдсаны дагуу орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалт.
Тус автозам тавих ажлыг 2015 оны 08-р сарын 01-нээс 2016 оны 10 сарын 15-ны хооронд ерөнхий хяналтаар “Мөнхөд Ашдын Зам” ХХК , ерөнхий гүйцэтгэгчээр “Пик Девелопмент” ХХК, асфальт болон нарийн дэвсэлт хийх ажилд туслан гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК, замын далан өргөсгөлт, суурь бүтцийн ажилд туслан гүйцэтгэгчээр “Дарханы Төмөрлөгийн Үйлдэр” ХКомпани зэрэг 100% Монгол ажилчидтай үндэсний компаниуд, маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ажиллаж байна. Одоогоор асфальт хучилт 68,9%-т хийгдэж Улсын комисст хүлээлгэн өгсөн ба нийт газар шорооны ажлын 83,5% нь хийгдээд байна. Төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг дурьдвал:
- 872,462 м3 материалаар далангийн хучилт, өргөсгөлт хийсэн.
- 331,609 м3 тохиромжгүй материал шилжүүлэсэн.
- 47,670 м3 шимт хөрс хуулж нөхөн сэргээлт хийсэн.
Энэхүү бүтээн байгуулалт хийгдэж Монгол улсын хатуу хучилттай авто замын сүлжээнд холбогдсоноор орон нутгийн хөгжил цэцэглэлтэн ихээхэн хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтын ажил болж байна.