Бүтээгдэхүүний стандарт MNS –JIS G 3112:2002
Хаягдал төмрийн боловсруулалт
Хаягдал төмрийг стандартын дагуу зүсч жижиглэн боловсруулж цахилгаан нуман зуухны түүхий эд болгон ашиглана.
Ган үйлдвэрлэл
Стандартын дагуу бэлтгэгдсэн хаягдал төмрийг цахилгаан нуман зууханд хайлуулж 115х115мм хөндлөн огтлолтой ган бэлдэц үйлдвэрлэнэ.
Цувимал үйлдвэрлэл
Стандартын шаардлага хангасан ган бэлдэцийг дахин халаах зууханд халааж цувих суурь машинаар дамжуулан цувиж барилгын төмөр бетон бүтээцийн иржгэр ган туйван, гөлгөр ган туйван, булан төмөр зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.