Холбоо барих утас: 7555-0011 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

ЗОРИЛГО

     Монгол улсын засгийн газрын "Алсын хараа-2050 " урт хугацааны хөгжлийн бодлого, " Шинэ сэргэлтийн бодлого" болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь эх орны төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн импортыг орлох эцсийн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлийг хангах зорилгоор Монгол ган цогцолбор I төслийг хэрэгжүүлэн 350 мян.тн/жил хүчин чадалтай шинэ гангийн үйлдвэрийн цогцолборыг байгуулахаар ажиллаж байна.

     Энэхүү ажлын хүрээнд уг төслийг хэрэгжүүлэхэд нэн түрүүнд тулгамдах дэд бүтэц, зам тээвэр төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилт зэрэг асуудлуудыг шийдвэрлэх арга зам, гарц гаргалгаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэх зорилгоор энэхүү "Шинэ сэргэлт-Монгол ган"  хэлэлцүүлгийг 2022.07.04-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.

     Уг хэлэлцүүлэгт Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам зэрэг талууд илтгэл тавьж оролцох бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, салбар мэргэжлийн холбоод болон мэргэжлийн их дээд сургуулиуд, хөрөнгө оруулагч, бизнесийн түнш, иргэдийн төлөөлөл санал солилцон хэлэлцүүлэг хийж оролцоно.

ХӨТӨЛБӨР
  • Хурлын нээлт
  • Монгол ган цогцолбор төслийн танилцуулга
  • Монгол Улсын шадар сайдын үг
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны илтгэл
  • Эдийн засаг хөгжлийн яамны илтгэл
  • Эрчим хүчний яамны илтгэл
  • УБТЗ ХНН  илтгэл
  • Хэлэлцүүлэг: Төслийн хэрэгжилт, дэд бүтэц, хамтын ажиллагаа 
  • Оролцогчдын  санал, асуулт
  •  Хаалтын үйл ажиллагаа

ХОЛБОО БАРИХ

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн Хөгжлийн хэлтэс 
  • Утас: 99107411, 99028126, 99030279
  • Э-шуудан : ganbayar.j@dmp.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Улаанбаатар хот, BlueSky зочид буудал
2022.07.04     09:00 цагт



Дээшлэх