01 5 сар, 25

“АНЗААР-2” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

AdminМэдээ

Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Анзаар-2” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт, мэдээллийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Ган-Эрдэнэ болон Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Тэмүүлэн нар удирдан явуулж, мансууруулах бодисын хор хөнөөл, хууль зүйн хариуцлага, урьдчилан сэргийлэх ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.