“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь MNS:ISO 9001:2016 (Чанарын менежментийн тогтолцоо), MNS:ISO 45001:2018 (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, хэрэглэх зааврын хамт), MNS:ISO 14001:2016 (Байгаль орчны менежментийн тогтолцоо, хэрэглэх зааврын хамт) стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хүрээнд хөндлөнгийн баталгаажуулалтын аудит эхлүүлээд байна.
Аудитыг “Эс Эф Си Эс” ХХК-ийн баг гүйцэтгэж байгаа бөгөөд 5 дугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилж, дүнг нэгтгэн баталгаажуулалтын зөвлөлд танилцуулна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь чанар, аюулгүй байдал, байгальд ээлтэй ажиллагааг эрхэм зорилгоо болгон ажилладаг билээ.

