Ган төмөрлөгийн салбарт тэргүүлэгч Япон улсын туршлага, дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх, ДТҮ-ийн зах зээлд өрсөлдөх чадвар, нийлүүлэх бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах зэрэг тулгамдаж буй асуудлын хүрээнд Япон улсын Осака хотод байрлах Nakayama Steel Co., Ltd компанийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.
Япон улсын Nakayama Steel компанийн тухайд цахилгаан нуман зуухын технологид суурилсан жилд 600 мянган тонн хаягдал төмөр дахин боловсруулж барилгын арматур үйлдвэрлэж өөрийн дотоодын зах зээлд тогтвортой нийлүүлэлт хийдэг туршлагатай үйлдвэрийн нэг юм. Тус үйлдвэрийн технологийн шийдэл, үйл ажиллагааны онцлог нь манай үйлдвэрийн үйл ажиллагаатай ижил талууд их байгаа нь цаашдын хамтын ажиллагааг эхлүүлэхэд ихээхэн түлхэц болсон уулзалт боллоо.
Уулзалтын үеэр Nakayama Steel кампанийн гүйцэтгэх захирал ноён Yshihiro Ohtagaki хэлэхдээ Монгол Улсад шинээр хэрэгжих гангийн үйлдвэрийн цогцолбор төслийн хүрээнд судалгаа, технологийн чиглэлээр хамтран ажиллах тусалж дэмжихээ илэрхийлээд, цаашид хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, туршлага, мэдлэгийн солилцоог үргэлжлүүлэхээр тохиролцов.


