ХОНГОР СУМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭВ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК болон Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний 2025 оны хэрэгжилт, биелэлтийг дүгнэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд 2025 онд байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр нийт 690 сая төгрөгийн санхүүжилттэй 14 ажлыг төлөвлөснөөс 92 хувийн гүйцэтгэлтэй хийж хэрэгжүүлсэн байна.
Уулзалтаар талууд 2026 онд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, орон нутгийн хөгжилд чиглэсэн ажлуудыг үргэлжлүүлэхээр боллоо. Тухайлбал, Хонгор суманд мини хөл бөмбөгийн талбай байгуулах ажлыг 2026 оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна.






