“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК ШУТИС-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн төлөөлөл ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн удирдлагуудтай өнөөдөр (2026.03.05) уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас уул уурхай, металлургийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор тус сургуулийн 30 оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгоод байна.
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн зүгээс Монгол Улсад инженерийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд бодит хөрөнгө оруулалт хийж, үр дүнтэй ажиллаж байгаад талархал илэрхийлж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д “Талархал” гардууллаа.
Цаашид сургалт-судалгаа-үйлдвэрлэл хосолсон хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр санал нэгдэж, ялангуяа металлургийн туршилт судалгааны лабораторийн баазыг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр хамтран төсөл боловсруулж хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.






