Холбоо барих утас: 7555-0011, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

МЭДЭЭЛЭЛ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК нь ёс зүйг үнэт зүйлээ болгон эрхэмлэгч компани бөгөөд бизнесийн аливаа харилцаанд ёс зүйгүй үйлдэл, эс үйлдэл болон зүй бус хүнд суртал гаргахыг хатуу хориглоно. Энэхүү үнэт зүйл алдагдсан тухай бодит баримттай мэдээллийг толгой компанийн дараах хаягаар хүлээн авах бөгөөд илгээгчийн нэр, мэдээллийн нууцлалыг чандлан хадгална.

И-мейл хаяг: medegd@qsc.mn
Мэдээллийг цаасаар гаргах тохиолдолд “ТУЗ-ийн дарга”-д хаяглан гарт нь эсхүл өөр этгээдээр дамжуулан хүлээлгэн өгч болно.

Мэдээлэл нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн албан тушаалтан, нэгж хэсгийн үйл ажиллагаатай холбоотой аливаа зохисгүй хүнд суртал, ажлын байрны дарамт, авлига, ашиг сонирхлын зөрчил, үгсэн хуйвалдах, ажлын байранд улс төрийн намын зүй бус үйл ажиллагаа явуулах, аливаа зүй бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой нотлох боломжтой бичгээр гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт болон тэдгээртэй адилтгах бичиг баримт байна.

Дээрх цахим шуудангийн хаяг болон цаасан мэдээлэл нь зөвхөн ТУЗ-ийн даргад хүргэгдэнэ.

Мэдээлэлд тавигдах шаардлага:
Мэдээлэл гаргагчийн нэр, хаяг тодорхой байх, Мэдээлэл нь нотлох боломжтой байх, бичгээр гаргасан байх, Бусдыг гүтгэх, доромжлох, аливаа нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаагүй байх, үнэн зөв байх шаардлагыг хангасан байвал зохино.

Мэдээлэгч нь компанийн ажилтан эсхүл компанийн ажилтан бус хувь хүн, хуулийн этгээд байж болно.
Мэдээлэгч нь компанийн ажилтан байх тохиолдолд аливаа шалтгаангүй, үндэслэлгүйгээр ажлаас халагдах, ажлын байрны дарамт учруулахаас урьдчилан сэргийлж ажлын байрны баталгаат байдлыг хангаж мэдээлэгчийг нууцална.
Мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох үйл ажиллагааг Компанийн нууцад хамааруулах бөгөөд задруулахгүй.
medegd@qsc.mn
Дээшлэх Тайлбар