Холбоо барих утас: 7555-0033, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

Шнайдер Электрик группын Аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэнгүүд айлчиллаа.

Дэлхийд алдартай Шнайдер Электрик группын Аж үйлдвэрийн салбарын Хойд Азийг хариуцсан тэргүүн ноён Диего Аресес өөрийн мэргэжлийн багийн хамт манай компанид айлчлан үйл ажиллагаатай танилцан, аж үйлдвэр, уул уурхай болон эрчим хүчний салбарт Шнайдер Электрик орчин үед техникийн шийдлийг хэрхэн яаж амжилттай хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгч улмаар “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-н төслүүдэд санал солилцон зөвлөгөө өгч компаний мэргэжлийн ажилчдыг сургахад хамтран ажиллахаар болов. Шнайдер Электрик бол эрчим хүчний зохицуулалт, автоматжуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч мэргэшсэн компани юм. Дэлхийн зуу гаруй орны хэрэглэгчдийн эрчим хүч хэрэглэх процессын аюулгүй, найдвартай, үр ашиг бүхий тогтвортой үйл ажиллагааг хангахын төлөө зүтгэж буй 160 мянга гаруй ажилтны тусламжтайгаар 2015 оны дүнгээр компани 27 тэрбум еврогийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Энгийн нэгэн унтраалганаас эхлэн нарийн төвөгтэй ажиллагаатай иж бүрэн системүүд, бидний технологид суурилсан програм хангамж, үйлчилгээ зэрэг нь манай хэрэглэгчдийн удирдах арга барилыг сайжруулан, үйл ажиллагаагаа автоматжуулах боломжоор хангах, уялдаа холбоо бүхий технологи үйлдвэрийн уламжлалт хэв маяг, хот төлөвлөлтийг өөрчлөн амьдралыг улам баялаг болгохоо Шнайдер Электрик групп “Life Is On” гэж зарлан хэрэгжүүлэдгээрээ дэлхийд алдартай
Дээшлэх