Холбоо барих утас: 7555-0011, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

НИЙТ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ВАКЦИНЫ 3- ТУНД ХАМРАГДАХ ҮЙЛ ЯВЦ 52,8 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2022.01.12

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь ажилтан, албан хаагчдын сайн дурын үндсэн дээр нэмэлт 3-р тунг хийх ажлыг үйлдвэр, уурхайн хэмжээнд 2021.09.20 өдрөөс шат дараалалтай зохион байгуулж байна.

Үүнээс 3-р тунд нийт 759 ажилтныг 52,8 хувьтай хамруулсан байна. Компаний хэмжээнд 2021.10.01 өдрөөс 3-р тун хийгдэж эхэлсэнээс хойш батлагдсан 278 ажилтанд 3-р тунгийн хамааралын судалгаа хийхэд 79 хувь нь 3-р тун вакцинд хамрагдаагүй, 21 хувь нь 3-р тун хийлгэсний дараа өвчилсөн байдалтай байна.
Вакцинд хамрагдаагүй ажилтанууд хамрагдсан ажилтануудаас 2,5 дахин их халдвар авч өвчилсөн байна.

Вакцины үр дүнг гаргах тархвар судлалын аргаар тооцоход 73 хувийн үр дүнтэй байна.
З-р тундаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

Хүндэтгэсэн: ХАБЭАХ-ийн их эмч Ц.Дорждэрэм

Дээшлэх