Холбоо барих утас: 7555-0011, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

БЭЛДЭЦ ҮЙЛДВЭРЛЭХ ЦЕХ

2021.10.14

БҮЦ-ийн хамт олон 2021оны 09-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөөр 3000 тн бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 15 хоногт 120 удаагийн хайлалт хийж 89,4% хувийн гарцтайгаар нийт 3058,6 тн бэлдэц үйлдвэрлэж төлөвлөгөөний биелэлт 102,0%-ийн гүйцэтгэлтэй, ХАБЭА-н аваар осолгүй амжилттай ажилласан сар байлаа.

Бид бүхэн 2021 оны 10-р сарын төлөвлөгөөгөөр 3225.0 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж өнөөдрийн байдлаар 4 хоногт 30 удаагийн хайлалт хийж нийт 757,4 тн бүтээгдэхүүнийг 88.0 гарцтайгаар үйлдвэрлэж төлөвлөгөөний гүйцэтгэл сарын эхнээс 101.0 биелэлттэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаа амжилттай явагдаж байна.
Улс оронд тэр дундаа Дархан хотод маань үүсээд байгаа цар тахалын хүнд үед хүн хүчний дутууг нөхөж сэтгэл зүрх, тэсвэр хатуужил гарган ажиллаж байгаа нийт хамт олондоо ТАЛАРХАЖ, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК

Бэлдэц Үйлдвэрлэх Цех
Технологи инженер Б.Самбалхүндэв
Дээшлэх Тайлбар