Холбоо барих утас: 7555-0011, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

“МОНГОЛ ГАН ЦОГЦОЛБОР-1” ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ҮНДСЭН БИЧИГ БАРИМТ БАТЛАГДЛАА.

Монгол улсад хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Дархан Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн байгуулах “Монгол Ган цогцолбор-1” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг УУХҮЯамны дэргэдэх Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр 2021 оны 09-р сарын 30 өдөр хэлэлцэж 100 хувь дэмжиж баталлаа.
Ингэснээр Төмөрлөгчүүд бидний гол зорилт болох эх орны төмрийн хүдрээс эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Монгол Ган цогцолбор-1” төслийн бодлогын үндсэн бичиг баримт батлагдаж, төсөл амжилттай хэрэгжих суурь нь тавигдлаа.

Монгол гангаар
Монголыг хөгжүүлнэ

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК

2021.10.01

Дээшлэх Тайлбар