Холбоо барих утас: 7555-0011, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

АМНЫ ХААЛТАА АВАЛГҮЙ БИЕИЙН ХАЛУУНАА ХЭМЖИЖ, АЖЛЫН ЦАГАА БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2021.09.17

ProFace X загвар нь бүх төрлийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд зориулагдсан, ProFace цувралын бүрэн шинэчлэгдсэн хувилбар юм.
Халуун хэмжигч болон амны хаалттай хүнийг ч илрүүлэн таних нэмэлт функцыг шинээр нэмснээр эрүүл ахуйн олон асуудлыг шийдвэрлэж чадсан.
ProFace X загварыг халдварт өвчний дэгдэлтийн үед хяналт, тандалтад ашиглах боломжтой. Төхөөрөмж нь нүүрний болон гарын алганы хээг таних явцад биеийн температурыг хурдан, үнэн зөв хэмжих, эсвэл маск зүүсэн байх үед ч хувь хүнийг таних боломжийг олгох бөгөөд эмнэлэг, үйлдвэр, сургууль, оффис, үзвэр үйлчилгээ зэрэг олон нийт газрын нэвтрэх цэгүүдэд байрлуулан халдварт өвчний дэгдэлттэй тэмцэх боломжтой.
Давуу талууд
• Царай хадгалах хамгийн өндөр багтаамж: 30,000 (стандарт); 50,000 (нэмэлт сонголт)
• Гарын алганы хээ хадгалах багтаамж: 5,000
• Эрчим хүчинд хэмнэлттэй ухаалаг загвар; Хэрэглэгчийг 2.5 метр зайнаас автоматаар мэдэрч асаж, таних ажиллагааг эхлүүлнэ
• Харанхуй болон хэт гэрэлтэй орчинд ч хэрэглэгчийг таних 2MP, CMOS мэдрэгчтэй WDR функцтэй камер (0.5 lux – 50,000 lux)
• 400 lux гэрэлтэх чадвартай, 8 инч хэмжээтэй мэдрэгчтэй дэлгэц. Дэлгэцэн дээр гэрэл шууд тусгахад ч тод гэрэлтэнэ.
• Ус чийг, тоос шорооноос хамгаалах IP68 стандарт, IK04 хамгаалалтын стандартыг тус тус хангасан • Ажиллах орчны температур -30 ~ 60°C
• Биеийн халууныг хэмжих: Хэмжилтийн зөрүү of ±0.3°C; Хэмжих зай 30 – 50см
• Хэрэглэгчийг маск буюу амны хаалттай байх үед ч танина *Маск буюу амны хаалттай үед гарын алгаар давхар баталгаажуулалт хийвэл илүү найдвартай.


Хүндэтгэсэн :
Мэдээлэл Технологийн Албаны дарга Д.Батболд

Дээшлэх Тайлбар