Холбоо барих утас: 7555-0011, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

“ЗМА-ГИЙХАН” – ЗАСВАР МЕХАНИКИЙН АЛБА

/Хоёрдугаар хэсэг/

Тус алба нь өнөөдөр 76 хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 хэсгийн зохион байгуулалтанд орж ажиллаж байна.
Төмөр бүтцийн хэсэг нь механикч Б.Батбаярын удирдлаганд, CNC суурь машины техникч 1, токарьчин 5, гагнуурчин 3, тэнжээ сүлжигч 1 нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр засварын ажилд шаардлагатай зарим нэр төрлийн сэлбэг хэрэгслийг дотооддоо хийж байна.
Бэлдэц үйлдвэрлэх цехийн тоноглолыг хариуцсан засварын хэсэг нь механикч Ц.Дамбадаржаагийн удирдлаганд тоноглолын засварчин 9 , гагнуурчин 2, нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр цахилгаан нуман зуух, шанаган зуух, тасралтгүй цутгах машинаас гадна төмөр бэлтгэх цехийн пресс хайчны засвар арчилгааны ажлыг гүйцэтгэдэг.
Цувимал үйлдвэрлэх цехийн тоноглолыг хариуцсан засварын хэсэг нь механикч Я.Адъяасүрэнгийн удирдлаганд тоноглолын засварчин 10 , гагнуурчин 2, нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр цувих шугамын дагуух механик ажиллагаат тоног төхөөрөмж, ган бөмбөлөг үйлдвэрлэх цехийн тоног төхөөрөмжийн засварыг хариуцаж ажилладаг.
Үйлдвэрийн шугам сүлжээний цехийн тоноглолыг хариуцсан засварын хэсэг нь механикч Т.Мөнхбаярын удирдлаганд тоноглолын засварчин 6, гагнуурчин 1, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр насос станц, хүчилтөрөгч станц, компрессор станцын тоноглолуудын засварыг хариуцаж ажилладаг.
Краны хэсэг нь механикч О.Мөнгөншагайгийн удирдлаганд краны засварчин 4, краны машинч 23 нийт 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр 5-50 тонны даацтай гүүрэн төрлийн 16 ширхэг краны засвар арчилгаа, кранаар ачаа өргөж шилжүүлэх ажлыг хариуцаж ажилладаг.

Хүндэтгэсэн:
Засвар Механикийн албаны дарга,
Монгол Улсын Зөвлөх инженер Ганболдын Өлзийсайхан

2021.09.06

Дээшлэх Тайлбар