Холбоо барих утас: 7555-0011, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХК БЯЦХАН ХҮҮХДҮҮДДЭЭ БАЯРЫН БЭЛГИЙГ ХҮРГҮҮЛЭВ.

2021.06.01

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь жил бүр Эх үрсийн баярыг тохиолдуулан бяцхан үрсээ хүлээн авч гарын бэлэг гардуулж дуу хуур, бүжиг наадам, тэмцээн уралдаан зохиодог уламжлалтай.
Гэвч энэ жил Ковид-19 цар тахал нүүрлэж, хорио цээрийн дэглэм мөрдөгдөж байгаатай холбогдуулан хүүхдүүд та нартайгаа уулзах боломжгүй болсон тул хүлцэл өчиж байна.
Гэхдээ ӨНӨӨДӨР БИД үйлдвэрийн ажилтан, албан хаагчдын 2082 хүүхдийн бэлгийг өөрсдийн гараар боож бэлтгэн хүүхдүүд та нартаа хүргүүлж байна. Удахгүй сайхан цаг ирж БИД баярлаж, дуулж, бүжиглэх болно.

Хүүхдүүд ТА бүхэндээ баярын мэнд хүргэе.
Илгээсэн БЭЛЭГ таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Монголын Үрс маш Олон болох болтугай...
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ын Өвөө Эмээ, Аав Ээж, Ах Эгч нараас нь...
Дээшлэх Тайлбар