Холбоо барих утас: 7555-0011, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХК НЬ НИЙТ АЖИЛТАНУУДАА ДАРХЛААЖУУЛАЛТЫН 2-Р ТУНД ХАМРУУЛЖ ДУУСЛАА

2021.05.07

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь 2021 оны 05-р сарын 06 өдөр Дархлаажуулалтын 2-р тунгийн товолсон хугацаа нь болсон 370 ажилтан, албан хаагчидаа дархлаажууллаа.

Ингэснээр үндсэн болон гэрээт байгууллагын нийлсэн нийт 1300 гаруй ажилтан, албан хаагчдыг Дархлаажуулалтын бүрэн тунд 98 хувьтай хамруулж дууслаа.
Хоёр дахь тунд хамрагдсанаас хойш 14 хоногын дараа дархлаа бүрэн тогтож байгааг нийт ажилтан албан хаагчид маань анхаарч, халдвар хамгаалалын дэглэмээ цаашид сайтар мөрдөхийг хүсье.

Үйлдвэрийн хамт олны өмнөөс амжилттай сайн ажилласан вакцинжуулалтын багийн хамт олон болон ЭМБ-ын хамт олонд чин сэтгэлээсээ талархаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Дээрхи ажлыг удирдан зохион байгуулахад гүн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яам, Аймгийн Онцгой Комиссын хамт олондоо баярлалаа.

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО
КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХК-ын хамт олон бүгд НЭГДЭЖ байна.

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК ШУУРХАЙ ШТАБ
Дээшлэх Тайлбар