Холбоо барих утас: 7555-0011, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

УРИАЛГА

Монгол Улсын Засгийн газар 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлсэн.

Эх орны төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангахаар ажиллаж буй “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь Монгол Улсын анхны бөгөөд хамгийн том гангийн үйлдвэрийн хувьд 2021 оны 04 дүгээр сарын 03-04-ны өдрүүдэд үндсэн болон гэрээт байгууллагын 955 ажилтан, 2021 оны 04 дүгээр сарын 08 өдөр 354 ажилтан, албан хаагчидыг Sinopharm Vero Cell вакцины эхний тун, 2021 оны 05 дугаар сарын 01 өдөр 916 ажилтан, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 370 ажилтан, албан хаагчидыг 2 дахь тун хийлгэх ажлыг зохион байгуулж, нийт ажилчдынхаа 98 хувийг дархлаажуулалтын бүрэн тунд хамрууллаа.

Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хүнд үйлдвэрийн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа тус салбарын байгууллага аж ахуйн нэгжүүд хууль тогтоомжийг сахин биелүүлж хариуцлагатай байх үүрэгтэй.
Иймээс та бүхэн нийгмийн хариуцлагаа биелүүлж, ажилчдаа дархлаажуулалтанд бүрэн хамруулахыг уриалж байна.

Эх орны эдийн засагт голлох үүрэгтэй салбарт ажилладаг БИД Монгол улсын Үндсэн хуулийн 17.2-т заасан эрүүл мэндээ хамгаалах журамт үүргийг сахин биелүүлж хариуцлагатай, сахилга баттай байж хамтын хүчээр цар тахлыг даван туулж “КОВИДГҮЙ ЗУН”-ыг угтацгаая.


“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК Шуурхай Штаб
Дээшлэх Тайлбар