Холбоо барих утас: 7555-0011, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

МЭДЭГДЭЛ



“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК 2020.11.17-ны өдөр
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор 2020.11.12-ны 06:00 цагаас 2020.12.01-ний өдрийн 06:00 цаг хүртэл Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Ерөнхий захирлын 2020.11.12-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар 2020.11.12-ны өдрөөс 2020.11.17-ны өдөр хүртэл холбогдох нэгж, хэлтэс, албаны үйл ажиллагааг хязгаарласан хугацааг Засгийн газрын 2020.11.15-ны өдрийн 181 дүгээр тогтоолын дагуу 2020.12.01-ний өдөр хүртэл сунгалаа.

Засгийн газрын шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь зогссон, ажилдаа ирэх боломжгүй болсон ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу олговор олгохоор шийдвэрлэлээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төмөр замын дамжин өнгөрөх болон улс, хот хоорондын ачаа тээвэр, эрдэс баялгийн экспортын хэвийн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжилтийн дэглэмийн хүрээнд зохион байгуулж явуулахыг үүрэг болгосны дагуу Төмөртэйн уурхайн ээлжийн ажилтнуудын үйл ажиллагааг 2020.12.01-ний өдрийг хүртэл сунган, холбогдох төрийн эрх бүхий байгууллагын шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөж байна.

Та бүхэн Улсын онцгой комисс, Дархан-Уул аймгийн онцгой комиссын шийдвэр, тогтоол, зөвлөмжийг хэрэгжүүлэн, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, дархлаагаа дэмжин өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаална уу.
Дээшлэх Тайлбар