Холбоо барих утас: 7555-0011, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

АОК: БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ХҮРЭЭНД ДАРААХ БАЙГУУЛЛАГУУД ХЭВИЙН АЖИЛЛАНА...

Засгийн газар хуралдаж 11 дүгээр сарын 12-ны 06:00 цагаас 17-ны 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжих буюу хатуу хөл хорио тогтоосон.
Энэ дагуу аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Эрүүл мэндийн байгууллага,
- Хүнсний дэлгүүр,
- Хүнсний үйлдвэрүүд,
- Хүнсний захууд,
- Шатахуун түгээх станцууд,
- Нефть хангамж,
- Эмийн сан,
- Худаг усан хангамжийн байгууллагууд,
- Түлш, дулаан хангамжийн байгууллагууд,
- Хэвлэл мэдээллийн байгууллага,
- Арилжааны банк
- Орон нутгийн хүнсний хэрэгцээ хангах,
- Буяны ажил зэрэг үйлчилгээг хязгаарлахгүй юм байна.
- Хотоос гарах, орох хөдөлгөөнийг хаалаа
- Орон гэртээ харгалзах хүнгүй 0-12 насны хүүхэдтэй албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөл бололцоогоор хангахыг уриалж байна.
Энэ хугацаанд иргэдийг хүнс цуглуулах, эрүүл мэнд, цэвэр усны хэрэгцээг хангахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
Дээшлэх Тайлбар