Холбоо барих утас: 7555-0011, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа

2020 оны 09 сарын 29-ний өдөр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, С.Ганбаатар нар Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайд ажиллалаа. Айлчлалын үеэр албаны хүмүүст “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийн удирдлагууд “Уул уурхайн металлургийн цогцолбор” байгуулах үндэсний бүтээн байгуулалтын төсөл болон төслийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын үйл явцыг танилцууллаа. Ирсэн зочид, төлөөлөгчид үйлдвэрийн үйл явц болон цаашид хэрэгжүүлэх төслүүдтэй танилцаж, санал бодлоо солилцон цаашид “Уул уурхай, металургийн цогцолбор” байгуулах төслийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Дээшлэх Тайлбар