Холбоо барих утас: 7555-0011, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

Гэрээт ажлын зар

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА

Сонгон шалгаруулалтын явц: Өргөдөл хүлээн авч байна
Нээлтийн огноо: 2020-06-30
Хаалтын огноо: 2020-07-03
Хэлтэс: Худалдаа Хангамжийн алба

Эрчим хүчний барилга байгууламж барих болон барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудад,

Компани нь хөдөө орон нутагт байрлах 110/10 кВ-н дэд станцын өргөтгөлийн барилгын дээврийг эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлтэй, ажлын туршлага бүхий аж ахуйн нэгжээр Монгол улсын “Барилгын норм ба дүрэм”, “Цахилгаан тоног төхөөрөмж, байгууламжийн ашиглалтын үед мөрдөх техник ашиглалтын дүрэм”-ийг баримтлан БАРИЛГЫН ДЭЭВРИЙГ БУУЛГАХ, ЗАСВАРЛАХ, БАРИХ ажлыг гүйцэтгүүлэх сонирхолтой байгаа болно. Иймд тус чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ажлын туршлагатай байгууллагыг энэхүү ажилд сонирхолоо илэрхийлж, мэдээллээ ирүүлэхийг урьж байна.

Засвар хийх обьектын мэдээлэл: 110/10 кВ-ын дэд станцын өргөтгөлийн барилгын дээвэр

Хөрөнгийн байршил: Хөдөө орон нутагт (Улаанбаатар хотоос 350 км)
Ажил гүйцэтгэх хугацаа: Хуанлийн 21 хоног
Ажлын онцлог: 110/10 кВ-ын дэд станцын өргөтгөлийн дээврийг засварлахдаа барилга доторх хүчдэлтэй цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтанд нөлөөлөхгүйгээр гүйцэтгэнэ.

Сонирхол илэрхийлэх материалын бүрдэл:
  1. Компаний танилцуулга
  2. Компаний гэрчилгээ
  3. Тусгай зөвшөөрөл
  4. Удирдлага, ИТАжилтаны танилцуулга, туршлага
  5. Мэргэжлийн ажилтаны бригадын танилцуулга, туршлага
  6. Ижил төрлийн ажил гүйцэтгэсэн туршлагийн мэдээлэл
  7. Ажлыг гүйцэтгэх техник, машин механизмийн танилцуулга
  8. Бусад ач холбогдолтой гэж үзсэн мэдээлэл
  9. Ажлыг гүйцэтгэх үнэ, хугацааны албан санал

Сонирхсон байгууллага холбогдох мэдээллийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 12:00 цагаас өмнө info@qsc.mn хаягаар ирүүлнэ үү. Ажил гүйцэтгэх тодруулгыг 9991-8728, 9902-5968 дугаараас авна уу.
Дээшлэх Тайлбар